Гэр бүлийн нандин харьцаа юун дээр тогтдог юм бол. Би гэр бүлийн нандийн харилцаа эсвэл эцгийн сайхан хайр, халуун үнсэлт, урмын үгсийг мэдрэлгүй өссөн. Гэхдээ би энэндээ хэзээ ч хэнийг ч буруутгаж байгаагүй. Яагаад гэвэл миний ээж надад энэ бүгдийг нөхөж амьдарч ирсэн болхоор. Гэвч яагаад хайрлах гэж хамт байх гэж гэр бүлийг зохиодоггүй гэж үү. Одоо танийг эргээд ир, намайг хайрлаач гэж би хүсэхгүй бас гуйхгүй. Гэхдээ л жаахан харамсах юм. Зөвхөн ээжийгээ хархаараа л. Хамтдаа урт удаан амьдарч байгаа гэр бүлүүдийг охидоо энхрийлж байгаа аав, хамтдаа дэогүүр явж байгаа ээж аавуудыг хараад атаархах сэтгэлээ л гаргах гэсэн юм. Зүгээр л дэргэд нь байж насан туршдаа харж хандахгүй байсан юм бол яах гэж биднийг нэг дор цуглуулсан юм. Яах гэж ээжийн минь залуу халуун насыг нь авсан юм бэ. Зөвхөн та биш таниас өөр хүн ээжийг минь илуу сайхан амьдруулах байсан ч юм билүү. Хэн мэдлээ. Ээж минь хэрвээ танийг насан туршдаа хүлээж гэрт эм гадаа эр болж амьдраагүй байсн бол одоо насан туршийн хэвтрийн биш хоёр хөл дээрээ явах ч байсан юм билүү. Босоод явж байхыг нь хармаар байна. Яагаад оройтов, хаачаад ирэв гээд араасаа ээжээрээ хайлгамаар байна. Тэнэг ч гэлээ ээж минь явж л байвал хамаа алга. Ээж минь бидний аз жаргалыг аяганы дундуур болгосон эцэг гэж дуудуулах дуртай тэр аав гээч хэвтэрт орсон бол эмчилгээгүй гэсэн бол би дусал ч нулимс унагахгүй байсан. Яагаад гэвэл энэ зовлонгийн хариу гээд буруу ч гэлээ чи тайвшраад алхах байсан юм. Хорвоо заримдаа зөвийг нь биш бурууг нь хэтэрхий хүнд шийтгэх юм даа...